Дэлхий даяар салбартай, Германы алдартай Metro худалдааны сүлжээг үндэслэгчдийн нэг амиа егүүтгэжээ. Бизнесмений цогцос Роттах-Эгерн хот дахь гэрт нь олдсон аж. 89 настай Отто Байсхайм эмчлэгдэхгүй өвчин туссан байжээ.
Байсхаймын хөрөнгө гурван тэрбум еврогоос давж үнэлэгдэх ба Герман болон Швейцарийн арилжааны бус хоёр санд дамжуулагдах бололтой.
Metro-гийн дэлхий даяар ажиллаж буй 28 000 ажилтнуудын нэрийн өмнөөс Байсхаймын нас барсан явдалд компанийн тэргүүн Олаф Кох гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Metro бол Европын гурав дахь том худалдааны сүлжээ бөгөөд Metro-гийн хапермаркетууд 1968 оноос европын хотуудад нээгдэж эхэлсэн аж. Харин Metro концерн 1996 онд Германы гурван “том акулууд” болох Metro Cash-and-Carry, Kaufhaus, Kaufhof нарыг нэгтгэн байгуулагдсан байна.
Отто Байсхайм бүхий л амьдралынхаа туршид ганц ч удаа сэтгүүлчдэд ярилцлага өгч байгаагүй гэдгээрээ алдартай байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )