Москвагийн ойролцоо 15 настай сурагч охин нууцаар үр зулбуулсны дараа комд орсон аж. Таван сартай жирэмслэлтээ таслан зогсоохоор шийдэж, үр зулбуулдаг хүчтэй эм уусан байна. Түүний ийм алхам хийхэд хүүхдийнх нь эцэг, 27 настай залуу тулган шаардсан гэж охины эцэг эх үзэж байгаа аж.
Охины ээжийн өгүүлснээр, хэдийгээр гэртээ охиноос гадна хоёр бага насны хүүхэдтэй ч гэсэн нөхөртэйгөө хоёулаа охиноо хүүхэд төрүүлэхийг эсэргүүцээгүй гэжээ. Тэрээр эхлээд нөхөртөө энэ талаар хэлэхээс их айж байсан ч нөхөр нь сонсоод хүлээцтэй хандан, хүүхдээ төрүүлэх хэрэгтэй гэж охиндоо хэлсэн байна.
Ээжийнх нь үгээр бол, хүүхдийн эцэг болох Запрудня суурингийн иргэн Владимир Оноприев охиныг нь үр зулбуулахыг дарамтлан шаардсан аж. Тэрээр хүүхдээ зулбуулахгүй бол түүнтэй болон тэдний гэр бүлийнхэнтэй тооцоо бодно гэж охиныг сүрдүүлэн дарамталжээ.
Хоёрдугаар сарын 14-ны гэгээн хайрын өдөр охин үр зулбуулдаг эм уун, хоёр литр орчим цус алдан, ухаангүй комд орж, сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, эмч нар гурав хоног түүний амийг аврахын төлөө хичээнгүйлэн зүтгэсэн аж.
Мөрдөн шалгах явцад, охины хүүхдийн эцэг болох Владимир эхнэртэй, долоон настай охинтой нь тодорхой болжээ. Тэрээр 15 настай “ээж” болон шинээр төрөх хүүхдийн төлөө хариуцлага хүлээхийг хүсээгүй аж. Хэрэв түүний гэм буруу тогтоогдвол 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр дор хаяж 4 жилийн ял авах магадлалтай байгаа ба аврагдах ганц арга зам нь охинтой гэрлэх явдал юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
Ichdeggui amitan