Хятад улс Android, iOS үйлдлийн систем дээр суурилсан смартфон, планшетийн хэрэглээгээрээ АНУ-г гүйцэж түрүүлжээ. Flurry жилийн өмнө “ухаалаг” хэрэслүүдийн хамгийн хурдан өсөн тэлж байгаа зах зээлээр нэрлэж байсан Хятад улс америкчуудыг гүйцэж түрүүлэхийн тулд яг нэг жилийг зарцуулсан байна.
Агентлагийн илтгэлд дурдсанаар, 2013 оны нэгдүгээр сард смарт хэрэгслүүдийн хэрэглээний тоогоор Хятад – 221 сая, АНУ – 222 сая гэж харьцуулагдаж байсан бол хоёрдугаар сар гэхэд Хятад – 246 сая, АНУ – 230 сая болсон байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, хоёр орны хүн амын тооны ялгаанаас хамааран АНУ хэзээ нэг цагт ноёрхлоо эргүүлэн авна гэхэд эргэлзээтэй гэжээ. Хятадад 1,3 тэрбум хүн амьдардаг бол АНУ ердөө л 310 сая хүн амтай. Ирээдүйд Хятадыг гүйцэх боломжтой ганц орон бол 1,2 тэрбум хүнтэй Энэтхэг л юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )