Mozilla компани алдарт Firefox хөтлөгчийн 19 дэх шинэ хувилбарыг боловсруулж гаргалаа. Энд анзаарагдахуйц шинэлэг зүйл нь PDF файлуудыг уншдаг болсон явдал юм. “Уншигч” нь олон платформтой нийцдэг HTML5 нээлттэй стандартын хэрэгслүүдээр хийгдсэн тул Adobe өргөтгөлийг нэмж суулгах шаардлагагүй болжээ.
The Next Web-д бичсэнээр, шинэчлэгдсэн Firefox интернетэд албан ёсоор эхлэхээс нэг хоногийн өмнө тавигдан, Mozilla FTP сувгаар тархлаа.
PDF.js модулиас гадна, 19 дэх хувилбарт ачаалалтыг хурдасгах нэлээн хэдэн сайжруулалт хийгджээ. Firefox 19 Mozilla гарсан тухай өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-нд албан ёсоор зарлагдах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )