Бяцхан охиныг хүчирхийлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Татарстаны Елабугийн нэгэн гимназийн ойролцоогоос хүчирхийлүүлж, зодуулсан, 8 настай нүцгэн охиныг олжээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар ангийн охиныг хөлдөлтийн байдалтай эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн байна.

Охин өнөө өглөө сургуульдаа очихоор явсан ба хичээлийн байрандаа хүрч чадаагүй аж. Өдөр хоёр залуу ухаангүй болсон охиныг гимназид хүргэж иржээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Түрүүхэн Татарстанд мөн хоёрдугаар ангийн сурагч охин Василиса Галицына зэрлэгээр хүчирхийлүүлэн, амь үрэгдсэн хэрэг гарч олныг шуугиулсан бөгөөд уг хэргийг Набережный суурины оршин суугч Челнов Фарит Ташбаев үйлдсэн нь тогтоогдсон билээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top