Петербургийн “Международная” метроны станц дээр нэгэн нүцгэн зорчигч орохоор зүтгэжээ. Метроны ажилтнууд аль эрт хаагдсан хэмээн түүнийг оруулахгүй байсанд мань эр тайчихаар шийдсэн аж.
Түүний гудамжны стриптиз үзүүлж буй бичлэг интернетэд тавигдсан байна. Метроноос хоцорсон зорчигч эр эхлээд дотуур өмднөөс бусдыг тайлж хаясан боловч түүний үйлдэл метроны ажилтнуудад огтхон ч “үйлчилсэнгүй”. Ингээд мань эр хаалга руу хогийн сав авч шидэж эхэллээ.
Хүйтэнд нүцгэн бүжиглэж буй эр метронд нэвтрэх найдлагаа алдахгүй байгаа бололтой. Тэрээр сүүлийн аргаа хэрэглэн бүрэн шалдалж үзэв. Тэглээ ч тусыг эс олон, дотоожоо буцааж татаад, хашгиран, шилэн хаалга руу ахин юм шидэж байна.
Энэ бүх зүйлс хажуугаар өнгөрөгсдийн нүдэн дээр болж өнгөрөв. Тэдний нэгний хийсэн бичлэг интернетэд тавигдсан аж.
Тэр эр эцэст нь хувцсаа аван явахаар завдсан боловч холдож амжилгүй цагдаагийнханд баригджээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )