Японы Аомори мужид байрлах “Хигасидори” Атомын цахилгаан станцын суурин дор гүн ангал байгаа аж. Мэргэжилтнүүд тус атомын цахилгаан станц орчмын чулуулаг давхаргыг шинжилж үзээд эл дүгнэлтийг гаргажээ. Энэ нь газар хөдөлсөн тохиолдолд атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвхит бодисын тархалт ямар ч хяналтгүй болж мэдэхээр байгаа аж. Одоогийн байдлаар эрдэмтэд нарийвчилсан шинжилгээ хийж байгаа бөгөөд цаашид атомын цахилгаан станцыг газар хөдлөлтөөс хамгаалах цогц арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах гэнэ. Тодруулбал “Tokyo Electric Power” компанид дээрх шаардлагыг тавих юм байна. Үүнээс гадна тус улсын “Цуруга” АЦС-ын энергийн блокын дор ангал байгааг мэргэжилтнүүд илрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )