Грект бүх нийтийн ажил хаялт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Грект лхагва гаригт 24 цагийн бүх нийтийн ажил хаялт болно. Түүний зохион байгуулагчид нь Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо, Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн дээд зөвлөл аж. Ажил хаялтад Бүх Грекийн далайчид, өмгөөлөгчид, фермерүүд бусад салбарын ажилтнууд, түүн дотор сэтгүүлчид нэгдэж байна.

Албан байгууллагууд, сургуулиуд хаагдан, эмнэлгүүд зайлшгүй тохиолдолд л өвчтөн хүлээж авах аж. Ажил хэрэгч амьдрал болон тээврийн хэрэгслүүдийн нөхцөл тус оронд ерөнхийдөө саажилтын байдалд оржээ.

Зургаа дахь жилээ нийгэм-эдийн засгийн хүчтэй хямралд өртөөд байгаа Грек орон даяар жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байна. Түүнд оролцогчид эдийн засаг, бүтцийн шинэчлэлтийн хатуу чанга бодлого болох цалин, тэтгэмж, нийгмийн халамжийн бууралт, татвар, ажлын байрны цомхотголын өсөлтийг эсэргүүцэж байгаа билээ.

Бүх нийтийн ажил хаялт Грекийн олон улсын зээлдэгчдийн “гурвал” \ЕХ, ОУВС, ЕТБ\-ын төлөөлөгчид хоёрдугаар сарын 25-нд хяналт шалгалтын айлчлалаар Афинд ирэхийн өмнөхөн болох аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top