Амь үрэгдсэн орос хүүгийн өргөж авсан эцэгтэй уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Техаст оросын дипломатчид орон нутгийн эрх баригчид болон амь үрэгдсэн Максим Кузьмин хүүгийн өргөж авсан эцэгтэй  уулзсан байна.

“Оросын элчин сайдын яамны ахлах дипломатч болон Хьюстоны консулын ажилтан нар хэргийн газарт очин, холбогдох эрх баригчид болон Максим Кузьмины өргөж авсан аавтай нь уулзсаныг бид баталж байна” хэмээн Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас мягмар гаригт тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Тэрээр уг болсон явдалд маш ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн уг явдлыг Эктор тойргийн эрх баригчид мөрдөн шалгаж байгааг дурджээ.

Америкийн гадаад бодлогын асуудал хариуцсан байгууллагын зүгээс Хьюстон дахь Оросын ерөнхий консулыг Техасын эрх баригчидтай холбоо тогтооход нь дэмжин тусалж уг уулзалтыг зохион байгууллаа хэмээн төрийн департмент мэдэгдсэн байна.

Гурван настай Максим Кузьмин \үрчлэгдсэний дараа Макс Алан нэр авсан\, түүний хоёр настай дүү Кирилл \Кристофер Элвин\ нар Печорскийн асрамжийн газраас америк гэр бүлд өргөгдсөн ба тэндээс мөн 2008 онд талийгаач Дима Яковлев үрчлэгдсэн аж.

Гурван настай Максим 2013 оны 1 сарын 21-нд өргөж авсан эхийн зодуурын улмаас нас барсан бөгөөд Оросын ДУМ-ын депутатууд түүний хоёр настай дүүг эх орондоо буцааж авахыг шаардаж байгаа билээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top