Британийн парламентын ажилтнуудыг адууны махаар хооллож байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Их Британийн парламентын ресторанаас адууны махны хольцтой дөрвөн төрлийн махан бүтээгдэхүүнийг хураан авчээ. Мөн тус нийлүүлэгч компанийн хэд хэдэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хураан, шинжилгээнд илгээсэн байна.

Уг махан бүтээгдэхүүнүүд Вестминстерскийн ордны 28 гуанз, ресторан, кафед хоол бэлтгэхэд хэрэглэгдэж байжээ. Тэдгээр газруудад 2 Танхимын гишүүд болон парламентын захиргааны ажилтнууд хооллодог аж.

Британийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, эдгээр хоолны газруудад улсын хөнгөлөлтийн ачаар хямдралтай үнээр үйлчилдэг юм байна. Энэ зорилгоор жил бүр улсын төсвөөс 6 сая фунт буюу 9 сая долларыг зарцуулдаг аж.

Сүүлийн үед Европод хонины махан бүтээгдэхүүнд адууны махны хольц илэрсэн хэмээн бөөн “махны скандал” үүсээд байгаа билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top