Хоёр хүүхдээ хороосон америк эмэгтэйг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Теннесси мужийн Смирн хотын 25 настай оршин суугч бүсгүй өөрийн хоёр бага насны хүүхдийн амь насыг хороосон хэрэгт буруутгагдаж байна.

2012 оны наймдугаар сарын 2-нд Саманта Харпер өөрийн хоёр настай охин Саванна, гурван настай хүү Дэниел нарыг гэрийнхээ гадаа машинд орхин, өөрөө гэртээ орж унтсан аж. Тэрээр гурван цагийн дараа машиндаа буцаж ирээд, хүүхдүүдээ нас барсан байхыг харжээ. Тухайн үед машин доторх халууны хэм 38 градусаас өндөр байсан аж.

Бүсгүй одоогоор хоригдож байгаа ба эцэг эхийн үүргээ биелүүлээгүй болон аллагад буруутгагдаж байгаа юм байна. Харперын өмгөөлөгч Жеральд Мелтон түүний хэргийн эхний сонсгол дээр уг явдлыг “санамсаргүй тохиолдол” гэж нэрлэсэн аж.

Дашрамд дурдахад, оросын бяцхан хүү Дима Яковлев 2008 оны долоодугаар сарын 8-нд яг адил нөхцөл байдалд амь үрэгдсэн билээ. Түүний өргөж авсан эцэг Майлс Харрисон 32 градусын халуунд түүнийг машин дотроо 9 цаг мартан, амь насыг нь бүрэлгэсэн билээ. Харин шүүх Харрисоныг гэмгүй гэж тогтоосон аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top