Нигерийн далайн дээрэмчид Armada Tuah 101 хөлөг онгоцонд халдаж, хөлгийн багийн гишүүд болох нэг орос, гурван украин, хоёр энэтхэгийг олзолсон байна. Довтолгоо энэ сарын 17-ны өдөр Нигерийн өмнө эргээс 70 км зайд, Байелс мужийн нефтээр баялаг Брасс районы ойролцоо болжээ.
Хөлөг онгоцыг довтолсны дараа дээрэмчид зөвхөн гадаадын далайчдыг олзолсон ба үлдсэн багийн гишүүд Онне усан боомт хүрсэн аж.
Armada Tuah 101 хөлөг онгоц нь Малайзын далбаан дор явдаг ба “Армада” компанид харьяалагддаг юм байна.
Энэ явдал нь тус районд сүүлийн 10 өдөрт болж байгаа дөрөв дэх тохиолдол юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )