АНУ-ын экс- төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон төрөл бүрийн сонсогчдын өмнө лекц уншдаг болно хэмээн алдартай улс төрчид, эдийн засагчид, нобелийн шагналтнууд, зохиолчид, сэтгүүлчид, хөгжимчид, тамирчдын олон нийтэд унших илтгэлийг зохион байгуулдаг нью-йоркийн “Харри Уолкер” агентлаг мэдээлжээ.
Энэ агентлагтай Хиллари Клинтоны нөхөр, АНУ-ын экс- ерөнхийлөгч Билл Клинтон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, Мексикийн экс-ерөнхийлөгч Фелипе Кальдерон, Грекийн ерөнхий сайд асан Георгиос Папандреу, Калифорнийн экс-амбан захирагч, Холливудын од Арнольд Шварценеггер нар аль хэдийнээс хамтран ажиллаж байгаа юм байна. Хэвлэлийн тоо баримтаас харахад, Билл Клинтоны нэг удаагийн илтгэл 290 мянган доллар хүрдэг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )