ОХУ-ын Якут (Бүгд Найрамдах Саха Улс) Оймякон суурин (дунджаар -68 градус) бол дэлхийн бөмбөрцгийн умард хагасын хамгийн хүйтэн газар юм. Далайн түвшинээс дээш 741 метрт орших энэ сууринд 2012 оны байдлаар 512 хүн амьдран суудаг юм байна. Энд саяхан -71 градус хүрсэн нь хамгийн хүйтэн дээд амжилт нь болжээ. Зундаа заримдаа +30 градус дээш халдаг. 1920-1930-аад онд энэ нутагт цаатнууд тархан амьдарч байсныг Зөвлөлтлийн засгийн үед тосгон байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )