АНУ-ын зохиолч Жон Миллуорд порно үйлдвэрлэлийг хүн ам зүйн талаас нь судлахын тулд хагас жил гаруй хугацааг зарцуулжээ. Насанд хүрэгчдэд зориулсан 120 мянган кино, 115 мянган жүжигчдийн мэдээллийн баазыг судлан, олон зүй тогтлуудыг нээн илрүүлсэн аж.
Тэрээр өөрийн сайт дээрээ хийсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй тоон баримтууд тавьжээ. Чухам ямар хүмүүс порно жүжигчин болдог талаар тодорхой ойлголттой болохын тулд Миллуорд 10 гаруй жүжигчдийн хувийн мэдээллийг судалсан байна.
Судалгаа хийх явцад порно кинонд зураг авахуулдаг 7 хүүхэн тутамд 3 эрэгтэй оногдож байгааг тогтоожээ. Хамгийн эрэлт ихтэй эмэгтэй жүжигчид жилд ердөө л 8 хамтрагч сольж байсан бол эрэгтэй жүжигчид 40 гаруйг сольж байсан аж. Өөр нэг онцлог нь, шаргал үстэй, том хөхтэй хүүхнүүд порно жүжигчин бүсгүйчүүдийн нийтлэг шинж байлаа. Харин кинонд голдуу дунд зэргийн хөхтэй, хүрэн цайвардуу үстэй хүүхнүүд зураг авахуулсан байсан ба энгийн порно жүжигчин эр дундажаар 88 кг, эмэгтэй жүжигчин 53 кг байжээ.
Порнобизнест олон жил зураг авахуулж болно гэсэн ойлголт өнөөдөр үгүй болсон байна. Хэрэв 1970-аад онд порно жүжигчний ажиллах дундаж хугацаа 9-12 жил байсан бол 1990-ээд онд 5-9 жил, 2000 он гараад бүр 3-4 жил болж багассан аж.
Мөн ямар орноос гаралтай хүмүүс ихэвчлэн порно жүжигчин болсныг сонирхоход, “насанд хүрэгчдийн” төрлийн жүжигчдийн олонхи нь АНУ, Чех, Унгарт төрсөн хүмүүс байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )