Автобус дэлбэлсэн этгээд Канадын паспорт ашиглан хил нэвтэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Канадын паспорт ашиглан террорист халдлага хийх явдал цөөнгүй гардаг гэх мэдээлэл бий. Тэгвэл Болгарын Дотоод хэргийн яамны сайдын мэдэгдэж буйгаар өнгөрсөн жил Болгарт аялж явсан еврей жуулчдын автобусыг дэлбэлсэн “Хэзболла” бүлэглэлийн террорист этгээд нь  Канадын паспорт ашиглан хил нэвтэрч орж ирсэн аж.

Ер нь халдлага үйлдэхдээ Канадын паспорт ашигласан тохиолдлуудыг дурдвал 1973 онд Израилийн “Моссад” алба Канадын паспорт ашиглан Норвегид ирж Мюнхений олимпод Израилийн тамирчдын амь насыг хохирооход оролцсон гэх Палестины террористыг устгах нэрээр Мороккогийн иргэнийг хороож байжээ. Энэ хэрэг явдалд Канадын тал эсэргүүцлээ илэрхийлж байсан ч 1997 онд “Моссад-ын ажилтнууд мөн л тус улсын паспортыг ашиглан Иорданд ирж Хамасын улс төрийн удирдагч Халид Мешаалыг хороохоор оролдож байсан байна.

 АНУ-ыг оруулаад дэлхийн ихэнх оронд Канадын иргэд визгүй зорчдог тул тагнуул болоод террорист байгууллагууд тус улсын паспортыг олж авах сонирхолтой байдаг аж. 

Мөн Лос-Анжелесийн нисэх онгоцны буудлыг дэлбэлэх зорилготой байсан Алжирийн "Аль-Кайда" бүлэглэлийн гишүүн Ахмед Рессам 1999 онд Квебект олон жилийн өмнө нас барсан нярай хүүхдийн нэрээр өргөдөл гаргаж Канадын паспорт авч байсан ажээ.

Хамгийн сүүлд Алжирийн байгалийн хийн үйлдвэрийн ажилчдыг барьцаалсан террористуудын нэг нь Канадын паспортой нэгэн байсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top