Болгарын засгийн газар огцорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсний улмаас Болгарын засгийн газар огцорчээ. Энэ талаар ерөнхий сайд Бойко Борисов парламентад илтгэл тавих үедээ зарлалаа.

“Жагсагчид нь хууль сахиулах байгууллагынхантайгаа мөргөлдөөн үүсгэж байгаа үеийн засгийн газрын гишүүн байхыг би хүсэхгүй байна. Бидэнд засгийн эрхийг ард түмэн олгосон. Өнөөдөр бид тэдэнд буцаан өгч байна” гэж Болгарын ерөнхий сайд өгүүлжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top