Сана районы төвд йемений агаарын цэргийн нисэх хүчний Су-22 сөнөөгч онгоц унасаны улмаас 12 хүн амь үрэгджээ. Йемений Дотоод хэргийн яам ослын шалтгааны талаар мэдээлэл хийгээгүй байна.
Уг сүйрлийн улмаас орон сууцны хоёр байр сүйдсэн ба, амь үрэгдэгсдийн дотор хоёр хүүхэд, мөн онгоцны нисгэгч оржээ.
Йемений эрх баригчдын мэдээлж буйгаар, уг онгоц энгийн сургалтын нислэг үйлдэж байсан аж.
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )