Секст зохицох хамгийн шилдэг дууг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Сексийн үйлдэлд хамгийн зохимжтой дуунуудын жагсаалтыг “Dirty Dancing” киноны She”s Like The Wind  дуу тэргүүлжээ. Сексийн дур хүсэл болон хөгжмийн хоорондын харилцан хамаарлыг судлахын тулд явуулсан санал асуулгад 18-91 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 2000 хүн оролцсон аж.

Нийт оролцогчдын 40% нь хөгжмийн аялгуу, хэмнэл бол сексийг өдөөх чухал хүчин зүйл хэмээн үзжээ. “Хөгжим нь сэтгэл ханамжийг хариуцдаг тархины хэсгийг хоол хүнс, секс шиг идэвхжүүлдэг учраас төдийлөн гайхаад байх зүйл биш” гэж судалгааны санаачлагч, сэтгэл зүйч Дэниел Мюллензифен хэлснийг CNN дурдсан байна.

Түүнчлэн, эрчүүд “унтлагын өрөөн дэх амжилтаа” ахиулахын тулд өөрийн хөгжмийн мэдрэмжийг засаж сайжруулахад бэлэн байдаг гэнэ. Мөн британичуудын үзэж буйгаар, сексээс ч илүүтэй таашаал өгдөг зарим нэгэн дуу байдаг гэжээ. Тэрхүү жагсаалтыг Queen хамтлагийн 1975 онд Фрэдди Меркури зохиосон Bohemian Rapsody  дуу манлайлж байна. Уг дуу Английн Single Chart-ыг есөн долоо хоног тэргүүлэн, 1976 оны нэгдүгээр сарын сүүлч гэхэд нэг сая гаруй хувиар борлуулагдаж байсан ба 1991 онд Меркури ДОХ-ын халдвараар нас барах үеэр мөн таван долоо хоног хитийг манлайлж байсан аж.

Д.Мигаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top