Apple хакердууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

"Apple" компанийн Mac компьютерүүд руу хакерууд дайралт хийжээ. Энэ талаар "The Wall Street Journal"-д нийтэлсэн ба "Apple"-ийн ажилтнууд компьютерын программ хангамжийг боловсруулагчдад зориулсан сайтад орсны дараа компьютерүүдэд хорт вирустай код нэвтэрснийг мэдсэн байна. Тус компани нь АНУ-ын эрх баригчдад хандаж хортой вирусны код байрлуулсан этгээдүүдийг олоход туслалцаа үзүүлэхийг хүсчээ.

"Apple" компани нь Мас компьютерүүдийг вируст автахгүй хэмээн сурталчилж байсан бөгөөд энэ нь "Microsoft"-ooс давууд тооцогдож байжээ. Сүүлийн жилүүдэд Мас-ийн нэр хүнд нь өсөн нэмэгдэх болсноос хойш хакеруудын дайралтанд илүүтэй өртөх болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top