Жон Керри гадаад бодлогодоо “гар татахгүй” байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

АНУ өөрийн гадаад бодлогын төслүүддээ ахиухан мөнгө төсөвлөх хэрэгтэй хэмээн лхагва гаригт төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. “АНУ-ын төсвийн дөнгөж 1% гадаад бодлогод зориулагддаг” гэж тэрээр Виржини их сургууль дээр илтгэл тавихдаа хэлсэн байна.

Вашингтонд эдийн засгийн төсвийн зарцуулалтын талаар шийдвэр гаргах үед бусад оронд тусламж үзүүлэх санхүүжилтийн хөтөлбөрүүд их асуудал үүсгэдэг хэмээн Жон Керри цохон тэмдэглэжээ.

Төрийн нарийн бичгийн даргын үгээр бол, энэхүү хандлагаа өөрчлөх хэрэгтэй аж. Керригийн өгүүлснээр, АНУ-ын нэг онцлог нь дэлхийн тавцан дээр байнгын дайсантай байдаггүй явдал гэжээ. Тэрээр Вьетнамыг жишээ татаж, Вашингтон түүнтэй харьцаагаа улам сайжруулж байгаа гэсэн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top