Triumph хөлөг онгоцны зорчигчид нэгдсэн нэхэмжлэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Хөдөлгүүрийн хэсэгт нь гал гарч гэмтсэний улмаас Мексикийн буланд хэд хоног саатсан Triumph аяллын хөлөг онгоцны зорчигчид Флорида мужийн Майами хотын шүүхэд хөлгийн эзэмшигч америк-британийн Carnival фирмийн эсрэг нэгдсэн нэхэмжлэл гаргасан байна.

Хөлөг дээр явсан 100 гаруй зорчигчдын нэрийн өмнөөс Оклахома мужийн оршин суугч Мэтт, Мелисса Крузан нарын энэ долоо хоногт гаргасан нэхэмжлэлд Carnival-ыг хөлгийнхөө техникийн асуудлыг мэдсээр байж тав хоногийн аяллаа цуцлаагүй гэж буруутгажээ. Уг хөлөг дээр өмнө нь техникийн асуудлууд үүсч байсан нь нотлогдож байгаа тул компанийн зүгээс энэ тухай мэддэг байсан, эсвэл мэдэх ёстой байсан хэмээн баримт бичигтээ дурдсан байна.

Мөн Triumph хөлөг саатсан дөрөв хоногт зорчигчдын ая тух, нөхцөл байдал хүнд байсан талаар гомдол гарган, зорчигчдыг Мексикээс зөөвөрлөхөд онгоц бус автобусны тасалбар өгч “мөнгөө хэмнэж” байна гэж Carnival-ыг шүүмжилжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top