Согтуу жолооч дайрсан хүнээ 17 км газар “чиржээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Аргентинд согтуу жолооч унадаг дугуйтай хүнийг дайран, амь насыг нь хохироож, түүнийг өөрийн "Пежо 504" машины капот дээр 17 км авч давхижээ. Энэ талаар лхагва гаригт тус улсын хууль сахиулах байгууллагаас мэдээлсэн байна.

Жолооч хэт согтуу байсан ба хүн дайрснаа ч мэдэхгүй давхисаар, замын хураамж авдаг пост дээр зогссон аж. Тэнд машиных нь капот дээр хүний цогцос байна гэж түүнд хэлсэн байна.

Энэхүү жолооч нь аргентины нэгэн нэртэй сэтгүүлчийн 30 настай хүү байсан ба түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ хэвийн нормоос гурав дахин их байжээ. Түүнийг саатуулсан боловч удалгүй суллан, шүүх хурал болтол чөлөөтэй явуулсан байна.

Амь үрэгдсэн хүн нь орон нутгийн клубт хамгаалагч хийдэг 53 настай эр бөгөөд эхнэр, хүү нь өнчрөн үлдсэн аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top