Америкийн физикч, Нобелийн шагналтан Роберт Ричардсон 75 насандаа АНУ-д таалал төгслөө. Энэ талаар эрдэмтний сүүлийн жилүүдэд ажиллаж байсан Корнеллийн их сургуулиас лхагва гаригт мэдээлсэн байна.
Ричардсон болон түүний хоёр хамтрагч Дэвид Ли, Дуглас Ошерофф нар 1996 онд “бага хэмд байгаа гели-3 изотопын шинж чанарыг судлах нь” гэсэн бүтээлээрээ Нобелийн физикийн салбарын шагналыг хүртэж байсан билээ. Тэдний энэхүү нээлт нь физикийн янз бүрийн салбарын цаашдын хөгжилд их хувь нэмэр оруулсан юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )