Фрэнисис Форд Коппола, Дрю Бэрримор, Ферги, Жош Гробан, Дэйв Мэтьюз нарын үлгэр жишээгээр Анжелина Жоли, Брэд Питт нар дарс үйлдвэрлэлийн бизнес эрхлэхээр шийджээ.
Францын алдартай вино үйлдвэрлэгч Марк Перрентэй хамтран тэд шинэ сортын дарс гаргах ба францад байдаг эдлэнгийнхээ Miraval гэсэн нэрийг өгөх аж. Түүнээс гадна од хосууд маань дарсны шилнийхээ загварыг өөрсдөө гаргахаар ханцуй шамлан ажилдаа оржээ.
Дашрамд дурдахад, Питт аль эртнээс хойш зөвхөн жүжиглэх, дарс үйлдвэрлэхээс гадна гоёл чимэглэлийн бүтээл, уран барилгын дизайнд сэтгэл татагдах болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )