Лондонд поп-хөгжмийн Brit Awards 33 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
“Британийн шилдэг дуучин \эр\”-ээр ая зохиогч бөгөөд дуучин Бен Ховард шалгарсан бөгөөд мөн “Британийн шилдэг дебют” номинацийн шагналыг хүртжээ. “Британийн шилдэг дуучин \эм\”-ээр Our Version of Events диск нь 2012 онд Нэгдсэн вант улсад хамгийн гүйлгээтэй байсан, шотландын залуу дуучин бүсгүй Эмели Санде тодров. Мөн түүнд “Оны шилдэг цомог” шагнал оногдлоо.
Дуучин Адель Жеймс Бондын тухай киноны Skyfall дуугаараа “Британийн шилдэг сингл” шагналыг хүртэв. Өнгөрсөн жил тэрээр шилдэг дуучин, шилдэг цомог хоёр номинацид шалгарч байсан билээ.
“Британийн шилдэг хамтлаг”-аар Mumford and Sons фолк хамтлаг шалгарчээ.Өмнө нь хөгжимчид америкийн “Грэмми” шагналыг “Шилдэг цомог” төрөлд Babel бүтээлээрээ авчээ.
Рок хамтлаг Coldplay “Шилдэг амьд тоглолт” номинацид ялалт байгуулав. “Олон улсын шилдэг дуучин \эм\” ангилалд америкийн дуучин Лана Дель Рей, эрэгтэй дуучнаар америкийн рэпер Фрэнк Оушн, хамтлагаар The Black Keys нар шагнал хүртлээ.
“Шүүмжлэгчдийн сонголт” шагналыг дөрөвдүгээр сард Long Way Down дебют цомог нь гарах британийн дуучин, ая зохиогч Том Оделл авав.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лондонгийн О2 тайзнаа болсон ба шоуг Muse хамтлаг нээн, Робби Уильямс, Тэйлор Свифт, Жастин Тимберлейк нар зочны хувьд оролцож, уран бүтээлээ толилуулжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )