Хятадад прокатад гарсан эхний долоо хоногтоо л 102,4 сая доллар цуглуулсан “Баруунд хийсэн аялал” (Journey to the West: Conquering the Demons) хэмээх Стивен Чоугийн тоглосон инээдмийн адал явдалт кино шинэ амжилт тогтоож байна.
Одоохондоо хятадын кино үйлдвэрлэлийн шилдэг амжилтыг 192 сая доллар олсон “Lost in Thailand” тэргүүлж байгаа бол прокатын амжилтын хувьд 2010 онд 220,9 саяыг олсон “Аватар” рекордоо үргэлжлүүлэн хадгалсаар байна.
Стивен Чоу “Journey to the West: Conquering the Demons” кинонд дүрд тоглосноос гадна уг төслийн продюссероор ажиллажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )