Москва хотын эрүүгийн эрэн сурвалжлах албаны ажилтнууд шунахайн сэдлээр дөрвөөс доошгүй эмэгтэйн амийг хөнөөсөн сэжигтнийг баривчилсан байна. Тэр нь Грузины Тбилисээс гаралтай, 42 настай “зөн билигтэн” аж.
Тэрээр өөрийн золиос болсон бүсгүйчүүдэд эхлээд зөн билгийн чадвараа сурталчлан, дараа нь тэдний мөнгө хөрөнгийг “эерэг энергээр цэнэглэхийг” санал болгодог байжээ. Үүний дараа тэднийг героины үхлийн дозоор тарьдаг байсан аж.
Мөрдөгчдийн үзэж буйгаар, уг этгээд иймэрхүү маягаар дөрвөн эмэгтэйн амийг хөнөөж, тус бүрээс нь 1,5-3 сая хүртэл рубль авч байжээ.
Life News-д мэдээлснээр, амь алдса нбүсгүйчүүд фотомоделиуд байсан ба тэд “зөн билигтэн” Георгий Мартиросянтой өөрсдөө холбоо тогтоон, “кармын саваа” цэвэрлүүлэхийг хүссэн аж. Тэрээр түүний гэрт мөнгөө “цэвэрлүүлэхээр” авчирдаг байжээ. Тэд “зөн билигтэнд” асар итгэн, түүнийг тэвэрч байгаад хамт зурагаа хүртэл авахуулцгааж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )