Facebook-ийн удирдлага 104 настай эмээгээс уучлал гуйлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Хэрэв Facebook хуудсанд нь итгэх юм бол Мичиганы Маргарет Жозеф эмээ сүүлийн гурван жил 99 настай хэвээр байгаа аж. Сайтын зүгээс эмээгийн төрсөн он,сар, өдөр болох 1908 оны 4 сарын 19-ний өдрийг оруулах боломж олгохгүй байгаа юм байна. Эцсийн эцэст, түүний ач охин дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээнд гомдол мэдүүллээ хэмээн Newsday-д мэдээлжээ.

Эмэгтэйчүүд ихэвчлэн өөрийн насыг нуудаг бол 104 настай эмээд ийм бодол огт төрөхгүй гэж Маргарет Жозеф ярьж байна. Тэрээр өөрийн гэр бүлийнхэнтэй нягт холбоотой байдаг ба ач охин нь гурван жилийн өмнө эмээдээ Facebook-т данс нээж өгсөн аж. Ингээд эмээ өөрийн өндөр насыг үл харгалзан, ач, зээ, 109 найз нартайгаа идэвхтэй бичилцдэг болжээ.

Ач охин нь эмээгийнхээ танилцуулга дээр төрсөн он, сар, өдрийг нь оруулах гэтэл асуудал үүссэн байна. Сайтын зүгээс үл мэдэх алдаа заан, эмээг хэдэн насаар залуужуулаад байсан аж. Ингээд ач охин Гейл Марлоу Facebook-ийн тэргүүн Марк Цукербергт энэ талаар захидал бичсэн боловч хариу ирээгүй байна. Харин хэд хоногийн дараа олон нийтийн сүлжээнээс уучлал хүссэн албан ёсны захидал ирсэн аж. Тэд ойрын хугацаанд 1910 оноос өмнө төрсөн хүмүүст бүртгэлээ бүрэн хийх боломж олгоно гэж амласан байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top