Уго Чавес үргэлжлүүлэн тэмцсээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Пүрэв гаригийн орой үндэсний бүх теле сувгийн шууд эфирт Венесуэлийн ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар албан ёсны мэдэгдлийг тус улсын мэдээлэл харилцааны сайд Эрнесто Вильегас танилцуулсан байна. Уг мэдэгдэлд Уго Чавес амьсгалын дутагдал өвчинтэйгөө тэмцсээр байна гэж дурджээ.

“Амьсгалын дутагдал хэвээр, тааламжгүй хандлагатай байгаа тул холбогдох эмчилгээ хийгдэж байна. Үндсэн курс эмчилгээний үед ямар нэгэн хүндрэл ажиглагдахгүй байгаа” гэж сайд мэдэгдсэн байна. Түүний өгүүлж буйгаар, Чавес “гэр бүлийнхэн болон улс орны удирдлагуудтай уулзаж, эмчлэгч эмч нартаа идэвхтэй тусалж байна” гэжээ.

Кубад хоёр сар гаруй эмчлүүлсний эцэст өнгөрөгч даваа гаригт венесуэлийн удирдагч эх орондоо ирэн, нийслэлийн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүнийг Каракаст ирэх үед орон нутгийн нэг ч телевиз энэ талаар мэдээлээгүй аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top