Мексикийн төв муж Мехикогийн нутаг дэвсгэр дээгүүр сургуулийн нислэг үйлдэж байсан байлдааны онгоц сүйрсний улмаас хоёр нисэгч амь үрэгджээ.
Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдээлснээр, уг осол “Санта-Люсия” цэргийн баазын ойролцоо тохиолдсон аж.
Porter PC-C онгоц үл мэдэгдэх шалтгаанаар Сан-Лукас-Холокс суурины ойролцоо унажээ хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ. Азаар, суурингийн оршин суугчдаас хүн гэмтээгүй аж. Одоогийн байдлаар ослын шалтгааныг тогтоохоор мексикийн цэргийн шинжээчид шалгалт хийж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )