Лас-Вегасын гудамжинд GTA бодитоор “тоглов”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Өглөөний таван цаг өнгөрч байхад мегаполис хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, хэзээ ч унтдаггүй Лас-Вегас-Стрип гудамжинд буун дуу, машины тоормозны дуу хаджээ.

Range Rover, спорт загварын Maserati машины жолооч нар алдарт GTA тоглоомыг компьютерийн дэлгэц дээр бус бодит амьдрал дээр “тоглохоор” шийдсэн бололтой.

Олон арван казиногийн сүүлийн тоглогчид залхуутайхан тарж байх цагаар уг машинууд гудамжаар хөөцөлдөн, Range Rover-ын хойд суудлын цонхноос Maserati-ийн жолоочийн хажуугийн цонх руу гал нээжээ. Нөгөөх нь хамгаалан гал нээж, тэд харилцан буудалцсаар замын уулзвар хэсэгт нэвтэрч, осол гаргасан аж.

Жон Шейхан цагдаагийн өгүүлснээр, “Буудалцааны улмаас Maserati-ийн жолооч амь үрэгдэн, удирдлагагүй болсон машин нь асар их хурдтайгаар бусад машиныг зүсэж орсон бөгөөд тэдний дунд байсан такси шатан дэлбэрч, жолооч, зорчигч хоёр газар дээрээ амь үрэгдсэн” гэжээ.

Энэхүү зам тээврийн осолд таван машин өртөн, гурван хүн амь үрэгдэж, хэдэн хүн шархадсан аж. Цагдаагийнхан Maserati-ийн жолоочийг хөнөөгөөд зугатсан Range Rover-ыг хайн, хотод баривчлах тусгай ажиллагаа зохион байгуулж, гол замуудаа хаагаад байна.

Д.Мигаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top