Германы Берлин хотоос 60км зайд оршдог битүү дээвэр доор халуун орны арлууд, наран шарлагын газар, нишингэн урцууд, усан сан, Ази, Африкийн архитектурын ховор бүтээлүүдтэй аварга байгууламж байдаг юм байна. Асар том энэ байгууламжийн урт 360м, өргөн 210м, өндөр 107м, талбай нь 5,5 сая м3, 14000 тонн жинтэй ган хийцтэй хөлбөмбөгийн 8 талбай, Эрх чөлөөний хөшөө чөлөөтэй зогсч, Эйфелийн цамхаг хэвтээгээр байрлах боломжтой юм. Хиймэл тэнгистэй, наран шарлагын газар, усан сангаас гадна 25м өндөр “Усан уул”, мини гольфын талбай, олон зоогийн газар, худалдааны цэг, баарууд, эмнэлгийн үйлчилгээний төвтэй. Энд үргэлжийн +26 хэм дулаантай ойд нь 500 төрлийн 30000 мод, бут, ургамал, гадилын, кофены мод ургадаг. Өдөртөө 8000 орчим хүн үйлчлүүлдэг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )