Латвийн Ригийн буланд солир унажээ. Пүрэв гаригт Латвийн солир судлалын төвийн төлөөлөгч Андрис Биезнис уг үзэгдэл шөнө дундын орчим тохиолдсныг мэдээллээ. Түүний өгүүлснээр, солир унахдаа хөх гэрэл, их дуу чимээ гаргасан гэж гэрчүүд ярьсан аж.
“Солир Ригийн буланд унасан байх магадлалтай. Түүнийг харсан гурван гэрч байгаа. Ямархуу хэмжээтэй байсныг хэлэхэд түвэгтэй ба одоогоор баримт цуглуулж байна. Гэвч тэр маш хурц тод байснаас үзэхэд нэлээн том хэмжээтэй байж болзошгүй” гэж Биезнис өгүүлжээ.
Энэхүү солирын уналтыг Латвийн төв хэсгийн Видзем, өмнө зүгийн Земгалд ажиглах боломжтой байсан аж. Мөн Биезнисийн мэдээллээс харахад, түүнийг Финляндад ажиглан, их сургуулийн одон орон судлалын камераар бичлэг хийсэн бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )