Камерунд олзлогдогсдыг хоёр бүлэгт хуваажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Мягмар гаригт Камерунд олзлогдсон францын долоон иргэнийг хулгайлагчид хоёр бүлэгт хуваасан байна хэмээн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдээллээ. Тэрээр Нигери, Камеруны  эрх баригчидтай Парис нягт хамтран ажиллаж байна гэжээ.

“Бидний нутаг нэгтнүүдийн байрлаж буй газрыг мэдэж авахын тулд Камерун, Нигерийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна” гэж Франсуа Олланд хэллээ.  Тэндээс холгүйхэн манай тусгай анги нэгтгэлүүд байгаа, ялангуяа Чадын нийслэл Нджаменд манай дайчид бий. Барьцаанд  байгаа иргэдээ аврах ажиллагааг маш нууц байдалд явуулах шаардлагатай гэж тэрээр нэмэн өгүүлжээ.

Дашрамд дурдахад, Нигертэй хил залгадаг, Камеруны хойд зүгт орших Ваза үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр францын жуулчид руу халдан, долоон хүн, түүн дотор дөрвөн хүүхэд барьцаалсан хэрэг гарсан билээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top