Энэтхэгийн Хайдарабад дараалсан халдлага болж 20 хүн амь үрэгджээ. Дэлбэрэлтүүд хоорондоо 150 метр зайтай болсон байна.
Орон нутгийн цагдаагийнхны үзэж буйгаар, гэмт хэргийг урьдчилан сайтар бэлдсэн байжээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, 11 хүн газар дээрээ нас барсан байна.
Унадаг дугуйн дээр бэхэлсэн тэсрэх бөмбөгүүд худалдааны төвийн дүүрэгт авто вокзал, ногооны том зах, газар доорх гарцны ойролцоо дэлбэрсэн аж.
Энэхүү халдлагатай холбогдуулан Дели, Мумбай хотуудад аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ аваад байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )