Бельгийн хэсэг археологич-эрдэмтэд египетийн Луксорт гурван мянга гаруй жилийн настай шинэ пирамид оллоо.
Түүнийг Эртний Египетийн агуу захирагчдын нэг Хоёрдугаар Рамзес фараонд зориулан бүтээжээ.
Францын Nouvel Observateur-т мэдээлснээр, энэхүү пирамид нь ердөө 15 м бөгөөд фараонуудын бунхнаас хэд дахин жижиг аж. Энэ нь түүний өндрийн урьдчилсан таамаг бололтой.
Фото зургуудаас харахад, уг олдвор өнөөг хүртэл хадгалагдахдаа 5 метр хэртэй л үлдсэн аж. Египетийн эрх баригчид энэхүү археологийн нээлтийг батлан, “энэ бол сүүлийн үед олдсон хамгийн үнэ цэнэтэй олдвор” хэмээн үнэлэн тэмдэглэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )