KFC сүлжээ кафен зөөгч үйлчлүүлэгчийн хоолыг долоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Теннеси мужийн Жонсон Сити дэх KFC түргэн хоолны сүлжээний нэгэнд таагүй явдал тохиолджээ. Кафед ажилладаг оюутан бүсгүй үйлчлүүлэгчийн хоолыг өгөхөөсөө өмнө долоож байгаа зурагаа интернетэд тавьсан нь бөөн скандал үүсгэсэн аж.

Өнгөцхөн харахад гэм хоргүй, хүүхдийн сахилгагүйтэл маягийн үйлдэл кафен удирдлагыг шооконд оруулсан байна. Зураг тавигдсаны маргааш л кафен удирдлага уг явдлыг шалгаж эхэлжээ. Тэд Facebook хэрэглэгчдийн тусламжтайгаар энэ талаар мэдсэн аж. Фэйсбүүкчид уг зургуудыг 2000 удаа шэйрлэжээ. Тэдгээр зургийг хараад, ганц удаа ч болов KFC сүлжээ ресторанд орж хооллосон хүмүүс асар дургүйцэн, 700 гаруй сэтгэгдэл бичсэн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top