Баячуудад зориулж сансрын ”такси” бүтээж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 24

39 жил тээвэр хийсэн “Дисковери” хөлөг өнгөрсөн хоёрдугаар сард сүүлчийн удаа сансарт ниссэн бөгөөд түүний халааг авах өндөр хүчин чадалтай пуужин хэрэгтэй байгаа аж. Тиймээс  түүнийг орлон сансрын уудамд жуулчдыг аялуулах “такси”-г   бүтээхэд 270 сая доллар  зарцуулахаа  НАСА мэдэгдлээ. Олон улсын сансрын станц руу тоног төхөөрөмж, эд материал, хүмүүсийг хүргэх хөлгүүдийг зохион бүтээх уг  төсөлд “Боинг”, “Сиерра Невада”, “Спес эксплорэйшн техноложист” компани хамтран ажиллах гэнэ. НАСА-гийн мэргэжилтэн Мак Алистер уг хөлгийг ойрын хугацаанд зохион бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

А.Туяа.   Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top