Дөрвөн настай охин дүүгээ аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Америкийн Вашингтон мужийн баруун өмнө зүгт аймшигт осол гарчээ. Машин барьж явсан хоёр хүүхдийн ээж жолооны ард үүрэглэн, машин замаас гарч мод мөргөсөн байна.

Бүсгүй нас баран, харин түүний хоёр бяцхан охин амьд үлджээ. Дөрвөн настай эгч нь хоёр настай дүүгээ машины салоноос татан гаргаж, хоёулаа бүтээлгээр биеэ ороон, хажуугаар өнгөрөх машин тэднийг ажиглатал суусан аж.

 The Seattle Times-д мэдээлснээр, бага охин нь нэлээн хүнд гэмтэл авсан ба тэднийг эхлээд Орегон, Вашингтоны хил дээр оршдог Астория хот руу аваачиж эмнэлэгт үзүүлэн, дараа нь дүүг нь Портланд руу эмнэлгийн онгоцоор аваачсан байна.

Сүүлд тодруулснаар, 26 настай Жессика Мари Рат загасчлалаар явсан нөхрийнхөө араас очиж явсан аж. Тэд Орегонд уулзалдах ёстой байжээ. Харин эмгэнэлт явдал болохын өмнөхөн тэд утсаар ярин, нөхөр нь тэдний очиж яваагаас өөр газарт байгаа гэсэнд машинаа эргүүлэн буцаж яваад, шөнийн хоёр цагийн орчимд үүрэглэн, мод мөргөсөн аж.

Охидыг олж аварсан загасчин Крэй Макклур “Телевизийнхэн биднийг баатар мэтээр харуулахыг хүсээд байсан. Харин бид баатар биш, дүүгээ аварсан дөрвөн настай бяцхан охин жинхэнэ баатар” хэмээн өгүүлсэн байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dolgoon(103.57.93.240) 2025 оны 03 сарын 13

Хэзээ хаана болж байсан юм болоо\n

1  |  1
Агар(202.21.108.243) 2025 оны 03 сарын 13

Маш гоё байлаа\n

2  |  3
Ари (103.57.92.67) 2025 оны 03 сарын 13

Гунигтай явдал ч гэсэн үнэхээр бахархмаар юм

3  |  1
Bayar(202.126.89.143) 2025 оны 03 сарын 13

эрэлхэг байна шүү

4  |  3
Ариун эрдэнэ (66.181.161.93) 2025 оны 03 сарын 13

4настай охин дүүгээ аварна гэдэг үнэхээр бахархамаар вм аа

6  |  2
Г.Анужин(202.21.108.254) 2025 оны 03 сарын 13

4 настай охин дүүгээ аварна гэхэд бахарахмаар юм аа

17  |  2
БАТ(103.229.121.220) 2025 оны 03 сарын 13

Гуниг байна

11  |  6
Ш.Мөнх-Эрдэнэ(66.181.182.64) 2025 оны 03 сарын 13

Би энэ талаар ангийхандаа хэлнэ.

10  |  3
А .Хулан(103.26.193.203) 2025 оны 03 сарын 13

Их аймар юм болсон байна

11  |  3
Учрал(202.70.46.232) 2025 оны 03 сарын 13

Агуу :-O

11  |  1
namuunaa(202.9.43.107) 2025 оны 03 сарын 13

Манай ангиинхан үзээрэй

8  |  2
Top