Сирийн сөрөг хүчний Үндэсний эвслийн удирдлага Сирийн зөрчлийг тайван замаар шийдвэрлэх гэрээ хэлэлцээр хийх зорилгоор Орос, АНУ-д очихоос татгалзжээ.
Эвслийн зүгээс мөн Ромд дөрөвдүгээр сард зохиогдох сөрөг хүчнийг дэмжиж буй барууны орнууд болон арабын ертөнцийнхөн оролцох “Сирийн нөхдийн бүлгүүд” хэвлэлийн хуралд оролцох тухай шийдвэрээ зогсоож буйгаа зарласан байна.
Үндэсний эвслийн удирдлага олон улсын хамтын нийгэмлэгийг Сирийн засгийн газрын хүчнийхэн “Скад” пуужин хэрэглэн Алеппод цохилт өгч байгаа явдалтай “дуугүй” эвлэрэнгүй хандаж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )