Олон улсын Moody”s агентлаг Их Британийн засгийн газрын гадаадын болон үндэсний валютад бие даасан рейтингийг нэг шатлалаар буюу зээлжих дээд эрхийн Ааа –аас Аа1 түвшин хүртэл бууруулжээ.
Агентлагийн шинжээчдийн тайлбарлаж буйгаар, шинэ зууны эхнээс ажиглагдаж эхэлсэн британийн эдийн засгийн сул өсөлт ойрын арван жилд үргэлжлэнэ гэжээ. Түүнчлэн Их Британийн улсын өр цаашид өснө гэж үзэж байна. 2016 оноос нааш төдийлөн эерэг төлөв ажиглагдахгүй байгаа аж.
Гэвч Их Британийн зээлжих чадвар урьдын адил өндөр хэвээр байх болно гэж Moody”s цохон тэмдэглэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )