Грекийн Афинд хагас зуунд тохиолдоогүй хүчтэй үер болж байна. Бороо хэдийгээр зогссон ч гэсэн хотод метро хэсэгчлэн ажиллахгүй, зарим авто замуудын хөдөлгөөн саажжээ.
Хотын төвд байшин нурж, азаар орон сууцных биш байсан тул хүний амь эрсэдсэнгүй. Гал унтраагчид, аврагчдын багийнхан ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Олон мянган хүмүүс тусламж дуудан, үерт автсан подвал, доод давхруудын усыг соруулахыг хүсч байгаа аж.
Үүнтэй ижил зураглал Италид давтагдан, үерийн ус Сицилийг бүрхжээ. Катани хотод нэг хүн сураггүй алга болж, хүмүүс үерээс хамгаалахын тулд байшингийн дээвэр дээрээ гарцгааж байна. Цаг агаарын таагүй нөхцөл мөн нисэх хүчинд муугаар нөлөөлөн, орчны үзэгдэлт муу байгаагаас зарим нислэгүүд хөрш нисэх буудлуудад шилжсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )