Америк тивийн орнуудын Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Мигель Инсульса Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес тус улсын төрийн тэргүүний үүргийг цаашид гүйцэтгэх эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно гэж мэдэгдлээ. Инсульса уг мэдэгдлээ Парист, баасан гаригт, Латин Америкийн орнуудын ардчиллын тухай хэвлэлийн хурал дээр хийсэн аж.
Чавесыг эрүүл мэндийн хувьд боломжтой болсон үедээ тангараг өргөж болно хэмээн Венесуэлийн Дээд шүүхээс шийдвэр гаргасан нь болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх улс төрийн төлөвлөгөө байсан гэж Инсульса онцлон тэмдэглэлээ.
Уго Чавесын хамтрагчдын мэдээлж буйгаар, тэрээр Христэд итгэх гүн гүнзгий итгэлээ хэвээр хадгалан, амьдралын асар их эрч хүчийг дайчилж, эмчилгээний дэглэмээ хатуу чанга мөрдөж байна гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )