АНУ-ын Батлан хамгаалах яам сөнөөгч-бөмбөгдөгчийн тав дахь үеийн онгоц болох Lockheed Martin F-35-ын бүх нислэгийг зогсоолоо. Стандартын техникийн үзлэг явуулах үеэр нэг онгоцны тийрэлтэт хөдөлгүүрт ан цав байгаа нь тогтоогджээ.
Пентагон болон шинэ сөнөөгч онгоцуудыг үйлдвэрлэгч Lockheed Martin корпораци хамтран техникийн гэмтэл үүссэн шалтгааныг тодруулахаар бүх F-35 онгоцыг нарийвчлан шалгаж байна.
Lockheed Martin F-35 бол босоо нислэг болон буулт хийдэг, олон байт сөнөөгч онгоц юм. Түүнийг Stels технологийн тусламжтай бүтээжээ. Энэ онгоц нь мөн цөмийн цэнэгт толгой тээвэрлэх чадвартай аж.
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яам Lockheed Martin-тай F-35 сөнөөгч онгоцууд худалдаж авахаар 3,8 тэрбум долларын гэрээ байгуулсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
manaihan hud**daj abch boldoggui yum baihda.