Английн хатан хааны нөхөр, хунтайж Филипп ахин өөрийн эв дүйгүй хошин шогийн мэдрэмжээрээ ялгарчээ. Тэрээр филиппин гаралтай сувилагч бүсгүйтэй ярилцаж байхдаа түүний эх орны тал нь хоосорч, бүх оршин суугчид нь Их Британид хүрч ирвэл дээр юм даа гэх ухааны юм ярьж “хошигносон” аж.
Түүний иймэрхүү “өвөрмөц” хошигнол энүүгээр хязгаарлагдахгүй. Нэгэн удаа түүнийг шинэ баригдсан эмнэлгийн нээлтэн дээр улаан тууз хайчилж өгөхийг хүсэхэд, тэрээр ийм энгийн бус ажилд би хамгийн туршлагатай хүн гэж “онгирсон” байна.
Эдинбургийн хунтайж өөрийн анхаарал болгоомжгүй үг хэллэгээрээ ихээхэн алдартай бөгөөд тэрээр Хятадад айлчлах үедээ британи оюутнуудыг “энэ оронд их удаан байх юм бол та нарын нүд бас солир болно шүү” гэж болгоомжлуулсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )