Индонезид гарсан томоохон авто ослын улмаас 16 хүн амь үрэгдэн, 10 хүн бэртэж гэмтжээ. Уг осол Баруун Ява мужид гарсан байна.
Фургон машины жолооч эргэлтэн дээр удирдлагаа алдан, эсрэг урсгалд орж, микро автобус болон мотоциклийг мөргөжээ. Үүний дараа фургон хөмрөн гулгаж орон сууцны байшин руу зүсэн орсон аж.
Ослын шалтгааныг тодруулахаар орон нутгийн цагдаа нар ажиллаж эхэлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )