Японд зарим газар 5 метр цас хунгарлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

Японы хойд зүгт урьд хожид үзэгдээгүй их цас орж, Аомори арал дээр цасан хунгарын өндөр 5 м хүрсэн аж.

Орон нутгийн нэгэн амралт жуулчлалын газрын байрууд дээврээ хүртэл цасаар хучигдан, үүдээ нээхийн тулд тэндхийн ажилтнууд болон жуулчид цас хүрздэх хэрэг гарчээ.

Замын цасыг урьдчилан зайлуулж цэвэрлэхгүйгээр ийш тийш унаагаар явах боломжгүй болсон байна. Хүмүүс машин тэргээ цасан хунгар дороос ухан гаргаж, цас цэвэрлэх техникүүд өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа аж.

Д.Мигаа 

 

Top