Өнөөдөр, ням гаригт Италид парламентын сонгууль эхэлж байна. 50 сая орчим италичууд сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ. Үүнтэй нэгэн зэрэг нийслэлийн Лацио, хойд Ломбарди гэсэн хоёр гол мужийн удирдлагын сонгууль явагдах аж. Эдгээрийн амбан захирагчид өмнө нь авлигатай холбоотой асуудалд орооцолдон огцроход хүрсэн билээ.
Сонгуулийн комиссын үүргийг уламжлал ёсоор Дотоод хэргийн яам гүйцэтгэх ба санал хураалт хоёр үе шаттай явагдана. Сонгуулийн хэсгийн хороонууд өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 08.00-д нээгдэн, орой 22.00 хүртэл ажиллах юм. 2-р шат даваа гаригт 07.00-15.00 цагийн хооронд явагдан, дүнгээ гаргах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )