Флорида мужийн Дайтон-бич хотод бямба гаригт болсон Автомашины уралдааны Үндэсний нийгэмлэгийн тэмцээний үеэр үзэгчид хэлмэгдсэн билээ. Хэргийн газраас ирж буй албан ёсны сүүлийн мэдээгээр, автодром дээр нэг биш хоёр осол гарсан ба шархдаж гэмтэгсдийн тоо 18-д хүрсэн байна.
Эхлээд нэг эргэлт рүү орох зам дээр 10 машин мөргөлдөн, нэг нь замаасаа шидэгдэн гарч, үзэгчдийг тусгаарласан хашлага нэвтлэн оржээ. Дараа нь барианд орохоос таван тойргийн өмнө 13 машин оролцсон осол гарч, зохион байгуулагчдын зүгээс уралдааныг 20 минут зогсооход хүрсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )